KiVa гэж юу вэ?
KiVa бол Финландын Боловсрол, Соёлын Яамны санхүүжилтээр Финландын Туркугийн Их Сургуульд боловсруулсан судалгаа, нотолгоонд суурилсан үе тэнгийн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр юм. KiVa хөтөлбөрийн үр нөлөөг судлахаар улс орон даяар санамсаргүй байдлаар олон сургуулиудад хөтөлбөрийг туршсан бөгөөд хэд хэдэн судалгаагаар хөтөлбөрийн үр нөлөөг шинжлэх ухаанаар нотолсон. KiVa хөтөлбөрийг Дэлхий даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийд хамгийн их хэрэгжүүлсэн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр юм.
KiVa хэрхэн ажилладаг вэ?
KiVa-ийн зорилго нь дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдлыг үр дүнтэй шийдвэрлэх явдал юм. Энэхүү хөтөлбөр нь дээрэлхэл болон түүний арга замуудын тухай олон арван жилийн өргөн цар хүрээтэй судалгаанд суурилсан. KiVa нь урьдчилан сэргийлэх, оролцоо, хяналт гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг.

KiVa-ийн суурь зарчмууд: Урьдчилан сэргийлэх, оролцоо, хяналт
Урьдчилан сэргийлэх: Дээрэлхлийг дэлгэрүүлэхгүй байх
KiVa хичээлийн хөтөлбөр зэрэг Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь сурагч бүрд зориулагдсан бөгөөд дээрэлхлээс урьдчилан сэргийлэхэд төвлөрдөг. Сурагчдын хичээл, онлайн тоглоомууд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний тодорхой жишээ юм. Эдгээр арга хэмжээ нь KiVa-ийн гол тулгуур юм.
Оролцоо: Дээрэлхлийг зогсоох хэрэгслүүд
KiVa-ийн оролцооны арга хэмжээ нь гол төлөв дээрэлхэлд өртсөн, оролцсон хүүхэд, өсвөр насныханд чиглэдэг. Оролцооны арга хэмжээний үндсэн зорилго нь сургууль болон сурагчдыг дээрэлхлийг таслан зогсооход зориулсан, шийдэлд суурилсан хэрэгслүүдээр хангах юм.
Жил бүрийн хяналт
KiVa нь сурагчид болон багш, ажилтнуудад зориулсан жил бүрийн онлайн судалгаагаар дамжуулан сургуулийн орчны нөхцөл байдлыг хянах хэрэгслүүдийг санал болгодог. Энэхүү судалгааны үр дүнгээс сургуулиуд дээрэлхлийн эсрэг үйл ажиллагаагаа цаашид хэрхэн сайжруулах мэдээллийг авах боломжтой.