Гэр бүлд зориулсан гарын авлага нь KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн судалгаанд суурилсан хэрэгсэл юм. Энэхүү гарын авлага нь дээрэлхлийн талаарх мэдээлэл, одоогийн судалгааны үр дүн, гэрт болон сургуульд хийж болох үйл ажиллагаа зэргийг агуулна. Дээрэлхэлтэй тэмцэхэд гэр бүл, сургуулийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. KiVa- тай – хамтдаа хийцгээе!