Нууцлалын бодлого

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛГО

KiVa Дээрэлхлийн Эсрэг Хөтөлбөр® нь Туркугийн Их Сургуульд боловсруулсан сургуулийг бүхэлд нь хамруулсан оролцооны хөтөлбөр юм. Одоогоор KiVa хөтөлбөр хэрэгжиж буй улс орнуудад албан ёсны сургалтын үйл ажиллагаа явуулдаг сургууль уг хөтөлбөрт бүртгүүлж болно. Оролцогч сургууль болон тэдгээрийн хэрэглэгчдээс цуглуулсан хэрэглэгчийн мэдээлэл нь Финландын Туркугийн Их Сургуулийн хэрэглэгчийн бүртгэлд бүртгэгддэг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Хувийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа нь мэдээлэл хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолд тулгуурлана.

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ БОЛОН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

Энэхүү нууцлалын мэдэгдэлд Туркугийн Их Сургуульд хөтлөгдөж буй бүртгэл багтсан болно.

KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөр, INVEST судалгааны тэргүүлэх төв, 20014 Туркугийн Их Сургууль, Финланд. Имэйл хаяг: kiva@kivaprogram.net

KiVa хөтөлбөр нь хэрэглэгчдэдээ төрөл бүрийн онлайн үйлчилгээг санал болгодог. Эдгээр үйлчилгээг ашигласнаар хувь хүний мэдээлэл өөр мэдээлэл цуглуулагч руу (жишээлбэл, тухайн боловсролын байгууллага эсвэл сургууль) бүртгэгдэж болно. Эдгээр үйлчилгээний мэдээллийн хамгаалалтыг доор дэлгэрэнгүй тайлбарласан.

ХАРИЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ

KiVa хөтөлбөрийн хэрэглэгчид хэрэглэгчийн бүртгэл хийлгэнэ. Сургуулийн захирал болон зохицуулагч/харилцагч хүмүүсийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүртгэлд хадгалагдаж, харилцаа холбооны зорилгоор ашиглагдана.

ВЭБСАЙТ БА ИНТРАНЕТ

www.kivaprogram.net вэбсайт нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй бөгөөд күүки ашигладаггүй. KiVa хөтөлбөрийн хэрэглэгчдэд KiVa интранет (https://intra.kivaprogram.net/login/) хэмээх хязгаарлагдмал вебсайтад хандах эрх олгодог. KiVa интранетэд нэвтэрсэн хэрэглэгчдийн IP хаяг болон нэвтэрсэн цаг хугацаа хадгалагдан үлддэг.

КҮҮКИ

KiVa интранет зөвхөн зайлшгүй шаардлагатай күүкиг ашигладаг. KiVa интранетийн бүртгэлийн мэдээлэл 24 сарын турш хадгалагддаг бөгөөд дараа нь автоматаар устгагддаг.

KIVA ИНТРАНЕТИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН БҮЛГҮҮД БА МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ

Бүртгэлтэй KiVa сургуулиудын хэрэглэгчдийн бүлгүүд

Бүртгэлтэй KiVa сургуулийн ажилтнууд сургууль тус бүрийн нэвтрэх мэдээллээр KiVa интранетэд нэвтэрдэг. Эдгээр хэрэглэгчдийн IP хаяг болон нэвтэрсэн цаг хугацаа хадгалагддаг.

Зохицуулагчийн түвшний хэрэглэгчид

Сургуулийн захирал болон KiVa зохицуулагч/харилцагч хүмүүс хувийн хэрэглэгчийн ID-ээр KiVa интранетэд нэвтэрнэ. Хэрэглэгчдийг зохиуцуулах эрхтэй энэхүү ID нь захирал болон зохицуулагч нарт сургуулийнхаа холбоо барих мэдээлэл болон хэрэглэгчийн аккуантыг харах, шинэчлэх боломжийг олгодог. Эдгээр хэрэглэгчдээс хадгалагдсан мэдээлэлд дараах зүйлс орно: IP хаяг, имэйл хаяг, сургууль, хандалтын цаг, мөн тэдний сургуулийн мэдээлэл болон/эсвэл хэрэглэгчийн аккаунтад оруулсан өөрчлөлтүүдийн бүртгэлийн мэдээлэл. Зохицуулах эрх бүхий ID-г устгахын тулд kiva@kivaprogram.net хаягаар холбогдоно уу. Тухайн сургуультайгаа холбоогүй (өөрөөр хэлбэл өөр ямар ч сургуультай холбоогүй) зохицуулагчийн түвшний ID-үүд 24 цагийн дараа автоматаар мэдээллийн сангаас хасагдана.

Зохицуулагч түвшний аккаунт 18 сараас дээш хугацаанд идэвхгүй байвал системээс автоматаар хасагдана.

Идэвхжүүлээгүй зохицуулагчийн аккаунтыг утсгах

Зохицуулагчийн түвшний хэрэглэгчид имэйл хаягаа системд анх удаа нэмсний дараа идэвхжүүлэх холбоос авдаг. Хэрэв аккаунтыг эзэмшигч нь 30 хоногийн дотор идэвхжүүлээгүй бол тус аккаунт автоматаар хэрэглэгчийн мэдээллийн сангаас хасагдана.

Сургуулийн захирал эсвэл зохицуулагчдын холбоо барих мэдээлэл нь тухайн сургуулийн зохицуулагч хандах болон засварлах эрхтэй сургуулийн профайл дээр харагддаг. Өмнөх ажилтнуудын холбоо барих мэдээллийг устгахын тулд сургууль өөрсдөө мэдээллийг шинэчлэх эсвэл kiva@kivaprogram.net холбоосоор холбогдоно.

Идэвхгүй болсон сургуулийн хэрэглэгчийн аккаунтыг хаах

Сургууль хөтөлбөрийг ашиглахаа больсон тохиолдолд тэдний хэрэглэгчийн аккаунт болон холбоо барих мэдээлэл системээс устгагдана. Гэсэн хэдий ч нэрийг нууцсалсан сурагч, багш, ажилтны судалгааны өгөгдөл ирээдүйн лавлагааны зориулалтаар системд хадгалагддаг.

ГЭРЧИЛГЭЭТЭЙ KIVA СУРГАГЧИД БОЛОН ЛИЦЕНЗТЭЙ ТҮНШҮҮД

Гэрчилгээтэй KiVa сургагч болон лицензтэй түнш байгууллагын хэрэглэгчдийн IP хаяг, зочлох цаг, байгууллагын нэр болон имэйл хаяг зэрэг мэдээлэл хадгалагдана. Хувь хүний мэдээллийг оролцогч талуудын хамтын ажиллагаа дууссан эсвэл тухайн хүн өөрийн хувь хүний мэдээллийг устгуулах хүсэлт гаргасан тохиолдолд устгана.

ХОЛБОО БАРИХ МАЯГТ БОЛОН ТҮНШИЙН МАЯГТ

Вэбсайтын холбоо барих маягтын мэдээлэл (илгээгчийн нэр, имэйл хаяг) болон түншийн маягтын мэдээлэл (илгээгчийн нэр, имэйл хаяг, байгууллага/компанийн нэр) мөн системд хадгалагддаг. KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийн лицензтэй түншүүд уг сайтыг хөтөлбөрийг сонирхсон хүмүүсийн холбоо барих мэдээллийг (илгээгчийн нэр, имэйл хаяг, сургуулийн нэр) цуглуулахад ашигладаг. Холбоо барих маягтын мэдээлэл болон түншийн маягтаар цуглуулсан хувийн мэдээллийг нэг (1) жилийн турш хадгална.

KIVA СУРГАЛТ

Оролцогчид KiVa сургалтад бүртгүүлэх үед тэдний нэр, холбоо барих болон төлбөрийн мэдээлэл нь голчлон Туркугийн Их Сургуулийн Конста холбоо барих болон арга хэмжээний удирдлагын системд хадгалагддаг. https://www.utu.fi/en/privacy/notice/konsta-contact-and-event-management-system

Үйлчилгээг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдал, техникийн хөгжлийг хангах, алдаануудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах зорилгоор бүртгэл бичлэгүүд үүсдэг (Мэдээллийн нийгмийн тухай хууль (917/2014), 138, 141, 144 дүгээр зүйлүүд). Бүртгэл бичлэгүүд нь зөвхөн дээрх зорилгоор шаардлагатай хугацаанд хадгалагдаж, бусад ямар ч зорилгоор ашиглагдахгүй.

СУРАГЧ БОЛОН АЖИЛТНЫ СУДАЛГАА

KiVa хөтөлбөрт бүртгэлтэй сургуулиудын сурагчид, багш, ажилтнуудад нэрээ нууцлан олон төрлийн онлайн судалгаанд оролцох боломж олгодог. Жил тутмын KiVa судалгаанд оролцохдоо ямар ч хувийн мэдээлэл оруулах шаардлагагүй. Судалгааны хариултуудыг Туркугийн Их Сургуулийн серверт судалгааг дуусгасан огноо, цаг болон судалгааг явуулсан хэлний хамт хадгалдаг. Судалгааны үйлчилгээ үзүүлэгчийн (Anders Innovation) сонгогдсон гишүүд болон Туркугийн Их Сургуулийн Мэдээллийн технологийн үйлчилгээ болон KiVa хөтөлбөрийн багийнхан судалгааны мэдээлэлд хандах эрхтэй. Судалгааны мэдээллийг ирээдүйн судалгааны зорилгоор хадгална. Сургууль тус бүрийн удирдлага нь орон нутгийн хууль, журамд заасан шаардлагын дагуу эцэг эхчүүдэд KiVa судалгааны талаар урьдчилан мэдээлж, ангид судалгаа явуулах зөвшөөрөл авах үүрэгтэй.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАГЧ БҮЛГҮҮД

KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөр нь тусламж, үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдүүдтэй хамтран ажилладаг. Anders Innovations Oy нь Туркугийн Их Сургуулийн серверийн техникийн администратор бөгөөд уг серверт KiVa-ийн сурагч, ажилтны судалгааны хариултууд хадгалагддаг. Судалгааны хариултын бүртгэлд Финландын KiVa хөтөлбөрийн зарим сонгогдсон ажилтнууд, Туркугийн Их Сургуулийн IT үйлчилгээ болон Anders Innovations Oy хандах эрхтэй. Эдгээр багууд судалгааны өгөгдлийг боловсруулж, зохих үйлчилгээг хадгалах, баталгаажуулах үүрэгтэй.

KiVa хөтөлбөрийн хэрэглэгчийн бүртгэл нь сургуулийн захирал, зохицуулагч/харилцагч хүмүүсийн мэдээлэл, холбоо барих мэдээлэл болон интранетэд бүртгэлтэй бүх хэрэглэгчийн нэрсийг агуулдаг бөгөөд Туркугийн Их Сургуулийн серверт байрлана. Эдгээр өгөгдлийн техникийн удирдлагын үүрэг гүйцэтгэх мэдээлэл боловсруулагч нь Sofokus Oy юм. Энэхүү байгууллага нь мэдээллийг удирдах, засах, ашиглах боломжийг хангах, мөн хүсэлтийн дагуу устгах үйл ажиллагааг хариуцна.

KiVa тоглоомуудад (KiVa Тоглоом 1 ба KiVa Тоглоом 2) нэвтэрсэн мэдээллийг Европын Холбоо эсвэл Европын Эдийн засгийн бүсээс гадуурх ямар ч этгээдэд шилжүүлэхгүй бөгөөд задруулахгүй.

Бүртгэгдсэн мэдээлэл автоматаар шийдвэр гаргах болон профайл үүсгэхэд ашиглагдахгүй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

Үйлчилгээг ашиглах үед мэдээллийн аюулгүй байдал, техникийн хөгжлийг хангах, алдаа илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах зорилгоор бүртгэл бичлэгүүд үүсдэг (Мэдээллийн нийгмийн хуулийн (917/2014), 138, 141, 144 дүгээр зүйлүүд). Бүртгэл бичлэгүүд нь дээрх зорилгоор шаардлагатай хугацаанд хадгалагдаж, бусад зорилгоор ашиглагдахгүй.

МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, УТСГАХ, МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХЫГ ХЯЗГААРЛАХ, МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТААС ТАТГАЛЗАХ ЭРХ

Бүртгэлтэй хэрэглэгчид мэдээллийн хариуцагчаас өөрийн хувийн мэдээлэлд хандах, түүнийг засах эсвэл устгахыг хүсэх, боловсруулалтыг хязгаарлах болон боловсруулалтаас татгалзах эрхтэй. Хэрэглэгчийн аливаа аккаунт эсвэл холбоо барих мэдээллийг устгуулахын тулд kiva@kivaprogram.net хаягаар холбогдоно уу.

ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ГОМДЛОЛ ГАРГАХ ЭРХ

Бүртгэлтэй хэрэглэгч нь хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй.

МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН

Туркугийн Их Сургуулийн Мэдээлэл хамгааллын албан тушаалтны имэйл хаяг: dpo@utu.fi

Туркугийн Их Сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын тодорхойлолтыг дараах хаягаар орж үзэх боломжтой: https://www.utu.fi/en/privacy/data-security-description