Түгээмэл асуултууд

KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийн үндсэн үзэл баримтлал юу вэ?

Дээрэлхэл бол бүлгийн үзэгдэл юм. Иймээс хөтөлбөрийн гол зорилго нь дээрэлхэл гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд оршино. Анги, бүлгийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, нийгмийн харилцаанд бүтээлчээр хандах чадварыг хөгжүүлэх замаар хүүхдүүдийг дээрэлхэгчийг дэмжихгүй, харин үе тэнгийнхнийгээ хамгаалах үүрэг хариуцлагатай болгоход чиглэдэг. Урьдчилан сэргийлэхээс гадна, KiVa хөтөлбөр нь дээрэлхэл илэрсэн тохиолдолд түүнийг зогсоох нарийн тодорхой зааварчилгаатай, арга хэмжээг авдаг.

KiVa сургагч гэж хэн бэ, би хэрхэн сургагч болж болох вэ?

KiVa сургагч нь түнш байгууллагын гишүүн эсвэл ийм байгууллагатай хамтран ажилладаг, тухайн бүс нутагт KiVa хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын багш нарыг сургах үүрэгтэй, гэрчилгээтэй сургагч юм. Сургагч болохын тулд сургагчийн сургалтанд хамрагдах шаардлагатай. Энэхүү сургалт нь Финландын Турку хотод зохион байгуулагддаг таван өдрийн сургалт юм.

KiVa-д ямар материал багтдаг вэ?

KiVa нь маш олон төрлийн материалтай. Бүх материалыг насны гурван бүлэгт хуваадаг; I Бүлэг 6–9 настай хүүхдүүдэд, II Бүлэг 10–12 настай хүүхдүүдэд, III Бүлэг 13–16 настай хүүхдүүдэд зориулагдсан. Бүлэг тус бүр багш гарын авлага, сурагчдын хичээл, эцэг эхийн гарын авлага, танилцуулга зураг, видео бичлэг, онлайн тоглоом болон онлайн хяналтын хэрэгслүүд зэрэг материалыг багш, сурагч, эцэг эхэд зориулсан материалыг агуулдаг.

KiVa эцэг эхчүүдийг хэрхэн оролцуулдаг вэ?

Хичээлийн жилийн эхэнд бүх эцэг эхчүүдийг сургууль руу урьж, KiVa хөтөлбөр болон түүний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх ёстой. KiVa хөтөлбөртэй сургууль нь жилийн туршид эцэг эхчүүдтэй идэвхтэй харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Мөн KiVa нь эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг цахим хэлбэрээр санал болгодог.

KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийн эрх эзэмшигч хэн бэ?

KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөр нь Финландын Боловсрол, Соёлын Яамны өмч юм. Туркугийн Их Сургууль (түүний лицензтэй түншүүдийг оролцуулан) Финланд улсаас бусад оронд хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцгой эрхтэй. Түнш байгууллагууд нь түншийн лицензийн гэрээнд заасан бүс нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор KiVa бүтээгдэхүүнийг сурталчилах, түгээх, борлуулах болон хөтөлбөртэй холбоотой мэдлэгийг ашиглах эрхтэй.